EBSCO Engineering Source-ийн эрх нээгдлээ

ШУТИС нь EBSCO олон улсын мэдээллийн сангийн Engineering Source багцын эрхийг 1 жилийн хугацаатай авч уншигчиддаа үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо.

✅ШУТИС-ийн бүх байрны /бүх сургууль, хүрээлэн/ сүлжээний орчноос, ямар нэг хэрэглэгчийн эрхгүйгээр үнэгүй нэвтэрч орно.

✅Тус мэдээллийн санд 3000 гаруй ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэл байгаагаас 1600 гаруйг нь бүрэн эхээр нь /full text/ үзэх боломжтой ба инженерийн салбарын мэргэжилтнүүд, судлаачдад зориулсан шилдэг сан юм.

Та бүхэн дараах https://search.ebscohost.com  линкээр /ШУТИС-ийн сүлжээнээс/ нэвтэрч үзнэ үү.

Хэрэв та гэрээсээ орж үзэхийг хүсвэл:

  1.    ШУТИС-ийн сүлжээнээс нэвтэрч орно
  2.    Хэрэглэгчээр бүртгүүлнэ
  3.    Гар утсаараа үзэх бол EBSCO App татаж суулгана.
  4.    Үүний дараа бүртгүүлсэн эрхээрээ дурын интернетийн орчинд, хүссэн газраасаа тус мэдээллийн санд үнэгүй нэвтрэх боломжтой болно.

Та бүхний сургалт, судалгааны ажилд амжилт хүсье

 

EBSCO Engineering Source-ийн эрх нээгдлээ