Inspec инженерийн мэдээллийн сангийн туршилтын эрх нээгдлээ

ШУТИС-д EBSCO-оос Inspec инженерийн мэдээллийн сангийн туршилтын эрхийг гурван сарын хугацаатай нээж байна.
 
Тус мэдээллийн сан нь: 
  • Физик
  • Цахилгаан инженерчлэл, электроник
  • Компьютер , удирдлага
  • Механик, үйлдвэрлэлийн инженерчлэл

гэсэн үндсэн дөрвөн салбараас гадна тэдгээртэй хамаарал бүхий материал судлал, далай судлал, цөмийн инженерчлэл, геофизик, биоанагаахын инженерчлэл зэрэг холбогдох салбаруудын

  • 18 сая эрдэм шинжилгээний мэдээлэл
  • 5000 гаруй шинжлэх ухааны болон техникийн  сэтгүүл
  • 2500 хурлын эмхэтгэл болон ном, видео материалууд багтсан.

Та бүхэн ШУТИС-ийн сүлжээнээс http://search.ebscohost.com/login.aspx?profile=ehost&defaultdb=inh линкээр шууд нэвтрэх боломжтой. 

    

 

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Inspec инженерийн мэдээллийн сангийн туршилтын эрх нээгдлээ