Зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн “Зохиогч уншигчийн уулзалт” боллоо

ШУТНС-аас "Дэлхийн номын өдөр"-ийг угтан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн “Зохиогч, уншигчийн уулзалт” арга хэмжээг амжилттай зохион явууллаа.

Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, ШУТТНС-ийн захирал Д.Оюунцэцэг болон номын сангийн хамт олон, МехТС-ийн дэргэдэх "Мөрөөдөл" номын клубын гишүүд, ШУТИС-ийн багш, оюутнуудын төлөөлөл оролцов. 

           

Зохиолч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн уран бүтээл, ажил, амьдралын талаар нээлттэй ярилцаж, оюутан залууст өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэх, амьдралын зорилгоо тодорхойлох, мөрөөдлөө биелүүлэх, өөрийгөө олж авах сэдлийг төрүүлсэн, уншигчдын сонирхлыг татсан, асуултаар дүүрэн уулзалт боллоо. 

ШУТТНС-аас эрхэм зохиолчдоо талархан цэцгийн баглаа, номын дээжийг гардуулан өгсөн бол яруу найрагч маань бүтээлийнхээ дээжээс номын сан болон уншигчдад дурсгалаа.

      

Зохиолч, яруу найрагч Р.Эмүжиндээ ШУТИС-ийнхаа нийт уншигчдын өмнөөс халуун талархал илэрхийлж. цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн “Зохиогч уншигчийн уулзалт” боллоо