ШУТИС-ийн ХШУС-ийн профессор багш нарын бүтээлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

“Дэлхийн номын өдөр-2022”-ын хүрээнд ШУТНС нь ХШУС-тай хамтран профессор багш нарын бүтээлийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион явууллаа. Уг арга хэмжээнд ШУТТНС-ийн захирал Д.Оюунцэцэг, ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр болон профессор багш, оюутны төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон профессор багш нар маань олон жилийн оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээлээ танилцуулж, уншигчидтай нээлттэй ярилцлаа. ХШУС-ийн “Химийн инженерчлэл”-ийн салбарын профессор Б.Бямбагар, “Математик”-ийн тэнхимийн багш доктор Ц.Балжинням, “Физик”-ийн тэнхимийн багш дэд профессор Зоригт, багш доктор Насанбат, ахлах багш О.Сүх нар нь цаашдын бүтээл, туурвилын талаар, хичээлийн харилцан уялдаа, зохиогчийн эрх зэрэг олон асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн багш нартаа уншигчдынхаа нэрийн өмнөөс талархаж, сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

            

          

          

ШУТНС нь уламжлал ёсоор номын хэлэлцүүлэг хийсэн профессор багш нартаа БАТЛАМЖ гардуулан өглөө. Цаашид ШУТНС нь бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран эрдэмтэн багш нарынхаа оюуны их хөдөлмөрөөр бүтсэн бүтээлүүдийг сурталчилах ажлыг тасралтгүй зохион байгуулах болно.

         

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

ШУТИС-ийн ХШУС-ийн профессор багш нарын бүтээлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо