Page 4 - Профессор багш нарын бүтээлийн ном зүй II боть
P. 4

ӨМНӨХ ҮГ


                                       Ном зүй нь ном хэвлэлийн бүтээлийг бүртгэх, ангилах, олон нийтэд
                        түгээн  дэлгэрүүлэх,  сурталчлах,  мэдээлэл  өгөх  зэргээр  судалдаг  шинжлэх
                        ухаан, мэдлэгийн салбар юм. Шинжлэх ухааны олон салбарт хэвлэгдсэн ном,
                        бүтээлүүдийг  ангилан  бүртгэж,  уншигчдад  танилцуулснаар  судалгааны
                        томоохон  эх  сурвалж,  мэдээллийн  санг  бий  болгож,  соёлын  нэгэн  үнэт
                        зүйлийг бүтээж байдаг.
                                   ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд нийт 1111 профессор багш
                        нарын 26000 орчим  2009-2019 оныг хамарсан  бүтээлийг  хоёр боть болгон
                        эмхэтгэн гаргаж байгаадаа бид бүхэн баяртай байна.
                                   Шинжлэх  ухаан,  техник  технологийн  чиглэлээр  эрдэмтэн,  судлаач
                        багш  нарын  бүтээлийг  нийтэд  түгээн  дэлгэрүүлэх,  хэрэгцээт  мэдээллийг
                        богино хугацаанд нэг дороос хүргэх зорилготойгоор ШУТИС-ийн профессор
                        багш нарын бүтээлийг ном зүйн стандарт бичлэг, аргачлалын дагуу гаргаж,
                        нийтийн хүртээл болгож байна.

                                   Тус ном зүйн НЭГДҮГЭЭР ботид БАС,  БуХС, ГХС, ГУУС, ДаТС,
                        МехТС,  ХОЁРДУГААР      ботид  МХТС,  ҮТС,  ХШУС,  ЭХС,  Нээлттэй
                        боловсролын төв, Ахлах сургууль, Коосен технологийн дээд сургууль, ЭрТС-
                        ийн профессор багш нарын бүтээлийг үсэг дарааллаар байрлуулсан болно.

                                           Тус  бүртгэн  мэдээлэх  ном  зүй  нь  профессор  багш,  судлаач,  оюутан
                        суралцагсад болон нийт уншигчдын эрдэм судлалын ажилд үнэт мэдээлэл
                        өгнө гэдэгт итгэж байна. Цаашид цахим хэлбэрт оруулан тогтмол баяжуулж
                        уншигчдад мэдээлж байна.

                                   Энэхүү ном зүй бүтээлийг эмхэтгэн гаргахад профессор багш нарын
                        бүтээлийг  хянаж,  бүртгэн  хамтран  ажилласан  бүрэлдэхүүн  сургуулийн
                        эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлье.
                                            ШУТИС-ийн  профессор  багш  нарын  бүтээлийн  ном  зүйг  эмхэтгэн
                        гаргасан Шинжлэх ухаан, технологийн  номын сангийн хамт олондоо ажилд
                        нь амжилт хүсье.


                             НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ



                                                        ШУТИС-ийн номын сангийн захирал
                                                                 профессор (Ph.D) Ч.Гулнар
   1   2   3   4   5   6   7   8   9