МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН САЛБАРЫНХАН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Монголын номын сангийн хууль батлагдсан өдөр буюу 12 дугаар сарын 19-ны өдөр Монголын номын сангуудын консорциумаас жил бүр Номын сангийн салбарынхны дунд шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн арга хэмжээний үеэр Шинжлэх Ухаан, Технологийн Номын Сан Монголын номын сангуудын консорциумын жинхэнэ гишүүнчлэлийн батламжаа гардан авсан ба 2016 оны онцлох “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ”-тэй номын сангаар өргөмжлөгдлөө.
Мөн хамт олноо манлайлан ажилласан номын санч Л.Болорма, Э.Нарантуяа нар МНСК-ын нэрэмжит “Тэргүүний номын санч” цол тэмдэгээр шагнагдлаа.