Мэндчилгээ

 

 

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан ШУТИС-ийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, хүртээмжтэй цогц шийдэл бүхий дижитал, цахим мэдээллийн системийн дэд бүтцийг үйлчилгээндээ нэвтрүүлж, хэрэглэгч төвтэй номын сангийн үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Манай хамт олон Шинжлэх ухаан, технологийн дижитал номын сангийн төсөл-ийг боловсруулан батлуулж номын сангийн үйл ажиллагаа, хөгжлийн

чиг хандлагаа орчин үеийн дэвшилтэт технологид нийцүүлэн, техник, тоног төхөөрөмжийн сайжруулалтыг үе шаттайгаар шинэчлэн орчин үеийн интерьер, дизайны өвөрмөц шийдэл бүхий үйлчилгээний орчныг нэвтрүүлж, номын сан, үйлчлүүлэгчийн хооронд найрсаг харилцаа, тав тух, таатай орчныг бүрдүүлэн ажиллахаар зорьж байна.

Бид гадаад, дотоод хамтын ажиллагаа, хүний нөөцөө чадавхжуулах замаар профессор багш, эрдэмтэн судлаачдынхаа оюуны өмчийг хадгалах, хамгаалах бодлогыг баримтлан, зохиогчийн эрхийг хууль, эрх зүйн хүрээнд нийцүүлэн ашиглах механизмыг боловсронгуй болгон нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Оюун санааны тунгаамал охь дээж, нийгмийг соён гэгээрүүлэх, бичиг эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн мэргэд, багш, судлаач нартаа нийт хамт олныхоо өмнөөс амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн,

ЗАХИРАЛ

Доктор (Ph.D), Дэд проф Т.ЭНХЦАЦРАЛ