ШУТИС-ийн Профессор багш, оюутан, ажилтан ажилчидаа !

 
 

    ШУТИС-ийн 50 жилийн ойн өмнө номын сангийн барилга ашиглалтанд орж, уншигч та бүхнийг түргэн шуурхай мэдээллээр хангаж байгаа номын сангийн хамт олон цэцэгжүүлэх - ногоон орчинг бүрдүүлэн, үйлчилгээг ая тухтай орчинд явуулахаар зорин ажиллаж, номын сангийн барилгын орчинг ногоожуулах, уншлагын танхимыг цэцэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
    Та бүхэндээ 2010-2011 оны хичээлийн жилд хүн бүр 1 цэцэг суулган номын сангийн тогтмол үйлчлүүлдэг уншлагын танхимдаа хүлээлгэн өгч бидний ажлыг дэмжихийг уриалж байна.

Жич: Номын сангийн нээлттэй хаалгын үед болох номын үзэсгэлэн-худалдааны үеэр удирдлага, сургууль, багш, хувь хүн, уншигч, оюутнуудын хандивласан, бэлэглэсэн цэцгээр “ЦЭЦЭГЖҮҮЛЭЛТ - НОГООН ОРЧИН” үзэсгэлэнг 2010 оны 08 сарын 25-аас 09 сарын 10-ны хооронд явуулах болно.
Та бүхэн зуны амралтаа сайхан өнгөрүүлж, цэцэгжүүлэх ажилд тань амжилт хүсье !

Номын сангийн хамт олон “Цэцэгжүүлэлт- ногоон орчин” ажлын үеэр

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан

ШУТИС-ийн Профессор багш, оюутан, ажилтан ажилчидаа !