ШУТИС-ийн Номын сангийн нээллтэй хаалганы єдєр болж байна

       Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сан энэ хvртэл нээлттэй хаалганы єдрийг зохион байгуулж байна. Энэхvv арга хэмжээг жил бvрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлалтай. Нээлттэй єдєрлєгийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын номын сангууд ч зохион байгуулж байна. Нээлттэй єдєрлєгийн vеэр номын сангийн vйлчилгээний мэдээлэл, танхимын vйлчилгээ, гэрээр ном олгох зэрэг олон vйлчилгээг оюутнуудад танилцуулж, ном солилцох, номын техник ажиллагаа, электрон катологи, гадаад номын захилга, е-сэтгvvл унших зєвлємж зэрэг номын сангаар vйлчлvvлдэг уншигчдад хэрэгтэй мэдээллийг бvгдийг нь дэлгэн тавьсан. Нээлттэй єдєрлєгт  ЮНЕСКО-гоос ШУТИС-ийн номын санд бэлэглэсэн бодлогын баримт бичгүүд, статистикийн тоон эмхэтгэлүүд, боловсролын мэдээлэл, судалгааны ном хэвлэлүүд, лавлах материалууд, мөн түүнчлэн техник технологи, нанотехнологи, мэдээлэл харилцаа холбоо, инновацийн чиглэлийн гэх мэтчилэн нийт 391 нэр төрлийн 500 гаруй ном, гарын авлага, сургалт судалгаа арга зүйн лавлах, танилцуулах материал, нэвтэрхий толь бичгүүд болон 100 гаруй танин мэдэхүйн CD, DVD-ийг англи, орос хэл дээр дэлгэн тавьсан байна. Мөн шинээр элсэгчдэд зориулсан ерөнхий эрдмийн болон  мэргэжлийн ном, сурах бичгийн үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчиллаа. Өдөрлөг 09-сарын 08 хүртэл үргэлжилнэ.
       Тус номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй өдөрлөгийн үеэрээ Номын санч мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт, Шинээр элсэгч оюутнуудад зориулсан мэдээлэл бусад соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын номын сан

 

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан

ШУТИС-ийн Номын сангийн нээллтэй хаалганы єдєр болж байна