EBSCO-оос 210 000 цахим номыг үзэх эрхийг 3 сарын хугацаатай нээлээ

Дэлхий нийтийг цочроогоод байгаа цар тахалын үед EBSCO-оос МУ-ын БШУЯ, МНСК-ын хамтын ажиллагааны хүрээнд  хамтран ажилладаг их, дээд сургуулиудад зориулан EBSCO-ийн шинжлэх ухааны бүхий л салбарын 210 000 орчим цахим ном бүхий мэдээллийн санг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нээж байна. 

Уг мэдээллийн санд 2 төрлөөр нэвтэрч орж үзэх боломжтой. 

1. ШУТИС-ийн интернет сүлжээнээс үзэх:  Дараах хаягаар нэвтэрч орно уу!  http://search.ebscohost.com

2. Гэрээсээ нэвтэрч орж үзэх: Тус цахим номыг гэрээсээ үзэхийг хүсвэл ШУТТНС-ийн фэйж хуудас -руу чатаар хүсэлт илгээж тусгай линк авч холбогдох боломжтой.

 

  • Цахим номын мэдээллийн санг ашиглах зааврыг үзэх бол ЭНД дарна уу.
  • Цахим номын товч мэдээлэл харах бол ЭНД дарна уу.

 

Цахим сургалт явагдаж байгаа энэ үед маш том боломжийг нээж өгсөн EBSCO-ийн хамт олон болон БШУЯ, МНСК-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга нарт нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

EBSCO-оос 210 000 цахим номыг үзэх эрхийг 3 сарын хугацаатай нээлээ