ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САН

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Номын сан нь нийт суудлын тоо 276,  үйлчилгээний 5 нэгжээр 1 ахлах номын санч, 3 номын санчтайгаар уншигчдад үйлчилгээ үзүүлж байна. 

2018 онд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Оюутны бүтээлч санаачлагыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Чөлөөт сонголттой уншлагын танхим”-ыг тохижуулж мэргэжлийн сурах бичиг, шинжлэх ухаан танин мэдэхүй, утга уран зохиолын номуудыг байршуулсанаас гадна оюутнууд багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, мэдээллийг өргөн хүрээтэй авах нөхцлийг бий болгосон байна.

  

Чөлөөт уншлагын танхим

 

Мөн 2019 онд Голомт банкны дэмжлэгтэйгээр уншигчиддаа зориулан "Бие даалт"-ын 5 өрөөг засварлаж тохижуулсан ба оюутнууд ганцаар болон багаар ажиллах, курсын төсөл, дипломын төсөл хийх, зураг зурах зэрэгт тав тухтай орчинг бүрдүүлсэнээрээ онцлог юм. Уншигч уг танхимд урьдчилан захиалга өгч, цаг авч үйлчлүүлэх боломжтой юм.

    

Бие даалтын өрөө

 

2020 онд Уншлагын танхим №1-д засвар хийсэн ба тус танхимд  Азийн хөгжлийн банкны оюутны санаачлагыг дэмжих төслийн хүрээнд "НОМЫН САН БОЛ ОЮУТАН МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР" төсөл хэрэгжүүлэн бүрэн тохижилт хийж, уншигчдын тав тухтай орчинд сурч, боловсрох нөхцлийг бүрдүүлсэн байна.

  

   

Уншлагын танхим №1

 

  

Уншлагын танхим №2

 

ЦАГИЙН ХУВААРЬ           Даваа-Баасан                     Бямба        

  Уншлагын танхим №1 

  Гэрээр ном олгон фонд

9:00-18:00

11:00-16:00

Амарна

  Уншлагын танхим №2 

  Бие даалт

  Чөлөөт сонголттой танхим        

8:00-20:00 11:00-16:00

Номын сангийн үйл ажиллагааг дэмжиж, тусалж байдаг ДаТС-ийн удирдлага, хамт олонд Шинжлэх ухаан технологийн номын сан, уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлэе.

 

Шинжлэх Ухаан, Технологийн Номын Сан

 

ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САН