"Номын сангийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ШУТИС-ийн номын сангаас төв болон бүрэлдэхүүн сургуулийн номын санчдын дунд “Номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион явууллаа. Эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр СУИС-ийн Соёлын сургуулийн “Номын сан судлал”-ын тэнхимийн багш Г.Наранцэцэг, ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ, инновацийн газар”-ын ахлах мэргэжилтэн Б.Одгэрэл нар ажиллалаа.

Эрдэм шинжилгээний хуралд урилгаар БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийн номын сан мэдээллийн тэнхимийн докторант Ч.Хишигсүрэн "Их сургуулийн номын сангийн мэдээллийн боловсрол" сэдвээр сургалт явууллаа.  

ЭШХ-д 1-р шатнаас шалгарсан  багуудын илтгэлийг хэлэлцүүлж Тэргүүн байранд ДаТС-ийн номын сангийн “Номын сангийн орчин нь оюутны хөгжил төлөвшилд нөлөөлөх нь”, Дэд байранд "Монголчуудын ном эрхэмлэн дээдлэх ёс уламжлал, түүнийг оюутан залууст төлөвшүүлэх нь" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

            

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

 

"Номын сангийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо