ШУТНС-ийн номын санчид Соёлын яамны "Жуух бичиг"-ээр шагнагдлаа
Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 2022 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр ШУТИС-ийн МХТС-ийн ахлах номын санч Н.Наранбилэг, ШУТТөв номын сангийн номын санч А.Энхнасан, МехТС-ийн номын санч Н.Туяа нар Монгол улсын Соёлын яамны "Жуух бичиг"-ээр шагнагдлаа.
Шинжлэх ухаан, технологийн номын сангийн нийт хамт олонд Монголын "Соёл урлагийн ажилтны өдөр"-ийн мэнд хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх ухаан, технологийн номын сан