Artificial intelligence буюу хиймэл оюун ухаанд суурилсан номын сангийн үйлчилгээг туршилтаар эхлүүллээ

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн номын сан хамтран нийт багш, судлаачдад зориулан эрдэм шинжилгээний бүтээлийн Англи хэлний алдааг засварлах Writefull программ хангамжийн үйлчилгээний Premium эрхийн туршилтыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг нээж байна. 

 

Уг программын тусламжтайгаар та бүхэн эрдэм шинжилгээний бүтээлийнхээ

  • Англи хэлний алдаа шалгуулах,
  • Бүтээлийнхээ гарчгийн боломжит хувилбаруудаас сонголт хийх,
  • Өгүүлбэрийн утгын алдаа засварлуулах зэрэг боломжуудыг ашиглах боломжтой.

Та бүхэн тус программыг Microsoft Word болон Overleaf-ийн аль нэг хувилбараар ашиглах боломжтой.
Microsoft Word: https://www.writefull.com/writefull-for-word  
Overleaf: 
https://www.writefull.com/writefull-for-overleaf

Анхаар: Программд зөвхөн ШУТИС-ийн @must.edu.mn албаны имайл хаягаар хэрэглэгчээр бүртгүүлэн, идэвхжүүлснээр дээрх үйлчилгээг үнэгүй авах эрхтэй.


Доорх холбоосоор орж программын гарын авлага болон нэмэлт материалуудыг /англи хэлээр/  үзнэ үү.

https://www.notion.so/writefull/Writefull-Help-Center-31ac973a1a9d49a4aab75e3b3276d0af
https://drive.google.com/drive/folders/1HxJgGjTsZeZae5S3ogwIcnwbmZXLUQvz

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Artificial intelligence буюу хиймэл оюун ухаанд суурилсан номын сангийн үйлчилгээг туршилтаар эхлүүллээ