Шинэ номын нээлт хэлэлцүүлэг боллоо

       2023 оны 5 дугаар сарын 25-нд Д.Даваасамбуу /Геологи-минералогийн шинжлэх ухааны Доктор, Дэд профессор, Монгол улсын Зөвлөх инженер/, Ж.Лхамсүрэн /Геологи-минералогийн шинжлэх ухааны Доктор, профессор, Төрийн шагналт геологич/, Ж.Дамдинжав /Баяжуулагч инженер, техникийн ухааны Доктор/ нарын хамтарсан бүтээл болох "АШИГТ МАЛТМАЛЫН БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХОНЛОГИЙН МИНЕРАЛОГИ БА ТЭДГЭЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ" номын нээлт, хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. 

​         

       Номын нээлтийг Д.Даваасамбуугийн шавь нар санаачлан  Шинжлэх ухаан, технологийн төв номын сантай хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд тус номын зохиогчид, номын ивээн тэтгэгч байгууллагууд, үе үеийн шавь нарын төлөөлөл оролцлов.

       Уламжлал ёсоор номын нээлт, хэлэлцүүлэг хийсэн тул №35 тоот БАТЛАМЖ-ийг Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Т.Энхцацрал тус номын зохиогч Д.Даваасамбууд гардуулан өгч цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ. 

​     ​      

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Шинэ номын нээлт хэлэлцүүлэг боллоо