ШУТТНС-ийн номын санчид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа

2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн номын санч Бадарч овогтой Золзаяа, Шатар овогтой Загдсүрэн нар Соёлын яамны сайдын тушаалаар "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнагдсаныг ШУТИС-ийн захирал Т.Намнан гардууллаа. 

    

Хамт олноо манлайлан, ажил үйлсээрээ хамт олноосоо шалгарч "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртсэн номын санчиддаа цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

     

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Шинжлэх ухаан, технологийн номын сан

ШУТТНС-ийн номын санчид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа