ШУТТНС-д шагналын хур буулаа

Монголын соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал, ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нарт номын сангийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол улсын засгийн газрын шагнал “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнагдсаныг ШУТИС-ийн захирал Т.Намнан гардуулан өглөө.

     

 

Мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан, олон жил үр бүтээлтэй ажилласан номын санч Л.Болормаа, хувцас харагч Э.Сарангэрэл нарыг ШУТИС-ийн "Захирлын нэрэмжит шагнал"-аар тус тус шагналаа. 

Хамт олноо манлайлан, ажил үйлсээрээ хамт олноосоо шалгарсан та бүхэнд цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Шинжлэх ухаан, технологийн номын сан

 

ШУТТНС-д шагналын хур буулаа