"Голомт" банкнаас ШУТТНС-ийн "Уншлагын танхим №3"-ийг тохижуулж, хүлээлгэн өглөө

Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн "Уншлагын танхим №3" нь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн шинэлэг, тав тухтай орчинд уншигчдаа хүлээн авч, үйлчилгээ үзүүлж эхлэлээ. 

          

         

Тус танхимыг Голомт банкнаас ШУТИС-тай байгуулсан олон жилийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлэн тохижуулж, хүлээлгэн өглөө.

        

Уншигчдын ая тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлсэн ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газар болон Голомт банкны хамт олондоо нийт багш, ажилтан, суралцагсдынхаа нэрийн өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье. 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

"Голомт" банкнаас ШУТТНС-ийн "Уншлагын танхим №3"-ийг тохижуулж, хүлээлгэн өглөө