Sage хэвлэлийн газрын туршилт эрх 2023 оныг дуустал дахин нээгдлээ

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх "Sage" хэвлэлийн газраас 1999 оноос хойш хэвлэгдсэн 1200 гаруй нийгэм,  хүмүүнлэг болон бусад шинжлэх ухааны салбаруудын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн бүтээлийг сургалт, судалгааны зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал ашиглах туршилтын эрхийг дахин нээж байна.

Та бүхэн ШУТИС-ийн сүлжээнээс холбогдож хязгааргүй ашиглах боломжтой.

Веб хаяг: https://journals.sagepub.com/   -  Зөвхөн ШУТИС-ийн IP хаягтай интернэт сүлжээнээс /ШУТИС-ийн бүх хичээлийн байр, төв, хүрээлэнгүүд/

Хэрэглэгч нарт зориулсан видео хичээлийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://vimeo.com/774997621?embedded=true&source=vimeo_logo&owner=165983160  

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Sage хэвлэлийн газрын туршилт эрх 2023 оныг дуустал дахин нээгдлээ