ШУТНС-ийн НОМЫН САНЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан Хүний нөөцийн албатай хамтран танхим, цахим хосолсон "ШУТНС-ийн номын санчдыг мэргэшүүлэх сургалт"-ыг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ШУТТНС-ийн Хурлын танхимд зохион байгууллаа.

  

Сургалтанд ШУТТНС болон бүрэлдэхүүн, харьяа сургуулийн нийт номын санчид хамрагдсан ба дараах сэдвийн хүрээнд явагдлаа. 

1.  "Байгууллагын харилцааны сэтгэл зүйн асуудал" 

ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн, Доктор (Ph.D), дэд профессор А.Сүнжидмаа

БУХС-ийн Сэтгэл судлалын багш магистр Д.Юмжирмаа

2. "Тогтмол хэвлэлийн бүртгэлжүүлэлт, онцлог"  ШУТТНС-ийн номзүйч магистр Б.Буян-Өлзий

3.  "Ном хэвлэлийг программд бүртгэлжүүлсэн өнөөгийн байдал, цаашид залруулах талбарууд"   ШУТТНС-ийн номзүйч магистр Э.Солонго

4. "Коха: RDA стандарт бичилт"  ШУТТНС-ийн номын санч магистр Н.Пагамдулам

5. Коха программын дадлага ажил 

 

 

Шинжлэх ухаан, техологийн номын сан

ШУТНС-ийн НОМЫН САНЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА