"Дэлхийн номын өдөр-2024"

ШУТИС-ийн номын сан нь 2024 оны 4 сарын 19-өөс 23-ны хооронд “Дэлхийн номын өдөр”-ийг 15 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийн хүрээнд ШУТТНС-аас Хувь хүний хөгжлийн институттэй хамтран номын сангийн ажилтнуудад зориулан "Амжилтын төлөө хамтдаа" сэдвээр 4 сарын 19-ний өдөр сэтгэл судлаач, лектор М.Алтанцэцэг сургалт зохион байгууллаа.

     

Сургалтын үеэр Доктор, профессор Ч.Гулнар хүрэлцэн ирж доктор А.Базар агсны “Хүдэр баяжуулахаа гэж... Би юу мэдэх ёстой вэ? (Хөгжилтэй танин мэдэхүй) номын шинэчилсэн хувилбарыг ШУТИС-ийн уншигчдын танин мэдэхүйн мэдлэгт хөрөнгө оруулан, номын санд бэлэглэлээ.

   

 Номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд "Номтой өдөр" танин мэдэхүйн уралдаан, тэмцээнийг зохиож ялагчдаа тодрууллаа.

"Дэлхийн номын өдөр"-ийн хүрээнд уншигчдад зориулан номын үзэсгэлэнг /2024.04.22-2024.04.23/ тогтмол гаргаж хэвшсэн ба номын хугацаа хэтрүүлсэн уншигчдаас торгууль авахгүйгээр номын санд номоо буцаан өгөх боломжийг олгодог “Дэлхийн номын өдөр боломжийг ашигла” /2024.04.23/ арга хэмжээг уламжлал ёсоор зарлан явууллаа.

      

Мөн уламжлалт үйл ажиллагааны нэг болох "Зохиогч уншигчийн уулзалт"-ын энэ удаагийн зочноор Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбатыг урьж 2024 оны 4 сарын 22-ны 11.00 цагт ШУТТНС-ийн Хурлын танхимд амжилттай зохион байгуулав. Уулзалтад ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал, МехТС-ийн Мөрөөдөл номын номын клубийн гишүүд, ГХС-ийн ахлах багш Б.Дэлгэрмаа болон түүний "Хэл ярианы соёл" хичээлийг сонгон суралцдаг оюутан, суралцагсад оролцож сонирхолтой яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбатад ШУТТНС-ийн Т.Энхцацрал ШУТИС-ийн брэнд бүтээгдэхүүний дээжээс дурсган, ТАЛАРХАЛ гардуулж, Мөрөөдөл номын клубын гишүүд өөрсдийн уран бичлэгийг дурсгал болголоо.

   

Энэхүү өдрийн хүрээнд уншигчдад чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Энэ удаад АХА тэмцээнийг 4 удаа, “50 номын уналт" тэмцээнийг 2 удаа зохион явуулж уншигчид идэвхтэй оролцлоо.

 

      

Мөн ШУТТНС-ийн номын санчид өөрсдийн тарьж ургуулсан цэцгээр 2024 оны 4 сарын 22-оос 24-ний өдрүүдэд үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна.

     

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Шинжлэх ухаан, технологийн номын сан

 

"Дэлхийн номын өдөр-2024"