Мэдээллийн сангийн танилцуулга

 1. Research4life

OARE - Online Access to Research in the Environment

НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Online Access to Research in the Environment (OARE) нь хөгжиж буй орнууд зориулсан дэлхийн хамгийн том байгаль орчны шинжлэх ухааны судалгааны хөтөлбөр юм.  500 орчим нэр хүндтэй  хэвлэлийн байгууллагууд болон судалгааны нийгэмлэгүүд хамтран 5700 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл болон цахим ном, бусад мэдээллийн эх сурвалжуудтай. Үүнд: Биологи, Биотехнологи, Генетик, Хүнс, Ургамал судлал, Амьтан судлал, Экологи, Цаг уур, Цаг уурын өөрчлөлт, Сэргээгдэх эрчим хүч, Хүлэмжийн хий, Байгаль орчин, Байгалийн нөөцийн эдийн засаг, Байгаль орчны хууль, Бодлого, төлөвлөлт, Газарзүй, Геологи, Хөрс судлал, Зайнаас тандах-Газарзүйн мэдээллийн систем гэх мэт олон салбаруудыг хамаарсан.

AGORA - Access to Global Online Research in Agriculture

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ санаачлагаар ХАА, Биологи, Биотехнологи, Хүнс, Ургамал, Ботаник гэх мэт салбартай холбоотой нэр хүнд бүхий хэвлэгдэн гарч буй 5900 гаруй сэтгүүлүүд, 21000 ном үзэх боломжтой. Тус хөтөлбөрийн тусламжтайгаар бодлого боловсруулагч, судлаачид, техникийн ажилтнууд болон оюутнууд судалгаа, шинжилгээний мэдээллүүдийг, цаг үеэс хоцрохгүйгээр ашиглах боломжтой.

ARDI – Research for Innovation

Access to Research for Development and Innovation (ARDI)  нь Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын санаачлагаар хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан, техникийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэлийн салбарын өөрийн түншүүдтэйгээ хамтарч буй хөтөлбөр юм. ARDI-ийн үндсэн зорилго: Эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлснээр шинжлэх ухаан, технологийн янз бүрийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүний тулд:

• Дэлхийн мэдлэгт суурилсан эдийн засагт хөгжиж буй орнуудаас оролцох чадавхийг бэхжүүлэх болон бусад;

 • Олон улсын болон дотоодын түвшинд тулгарч буй техникийн бэрхшээлийг шинэ мэдлэг бий болгох, шинэ шийдэл боловсруулахад хөгжиж буй орнуудын судлаачдад  дэмжлэг үзүүлэх

Одоогийн байдлаар 31 хэвлэн нийтлэгчид ARDI-аар дамжуулан 117-н хөгжиж буй улс, орнуудад 28,000 сэтгүүл, ном, лавлагааны материалуудад хандах боломж олгодог.

HINARI – Health to Research

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /WHO/ санаачлагаар анагаах ухаан, био-анагаахын салбарын нэр хүнд бүхий хэвлэн нийтлэгч, мэргэжлийн холбоо болон судалгааны байгууллагуудаас эрхлэн гаргадаг 1500 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, 47000 гаруй дижитал номнууд болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг 30 орчим хэлээр үзэх боломжтой.

Mөн тус сангуудад нэвтэрч орсоноор тухайн чиглэлээр хэвлэгдсэн хэвлэн нийтлэгчдийн /Publisher/ нийтлэлүүдийг төрөлжүүлэн сонгож үзэх боломжтой.

2. SpringerNature – 1000 гаруй ном, 600 гаруй сэтгүүл үнэгүй үзэхийг хүсвэл  ЭНД дарна уу.                                                                                                                        

3. DOAJ - Directory of Open Access journals нь дэлхийн 82 орчим хэлээр 15631 орчим эрдэм шинжилгээний сэтгүүлээс 5,523,239 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүдийг онлайнаар, үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тус платформд Монгол улсаас 4-н эрдэм шинжилгээний сэтгүүл одоогоор бүртгэлтэй байдаг.  Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу.                                                                                                                                                                                      

4. DOAB - Directory of Open Access Books нь дэлхийн 408 эрдэм шинжилгээний салбарын хэвлэлийн газрын 33,731 орчим номуудыг онлайнаар, үнэ төлбөргүй орж үзэх, татаж үзэх боломжтой. Тус платформд Монгол улстай холбоотой 18 ном одоогоор бүртгэлтэй байдаг. Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу.                                                                                                                                                                                                                                                            

5. Theses - Тус платформд 40,175 гаруй эрдмийн зэрэг хамгаалсан дипломууд онлайнаар үнэ төлбөргүй орж үзэх, татаж авах боломжтой. Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу.                                                                                                                                                                                                                                         

 

 

6. Dimensions – Open access filter ашиглан 30 гаруй сая мэдээллээс  хайлт хийж, үзэх боломжтой.  Үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.                                                       

7. Hindawi - Үнэгүй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.                                                                                                                                                                                                                        

8.  Mongolia Journals Online - Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

2018 оноос эхлэн тус платформыг үйл ажиллагаа ШУА-д үе шаттайгаар шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Одоогоор ШУА, ШУТИС болон ХААИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. Энд дарж үзнэ үү.

9. BMC - Дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн Springer Nature-ийн салбар болох BMC буюу Biomedcentral нь шинжлэх ухааны, технологи, инженерчлэл, анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээний байгууллагуудын шинжлэх ухааны нээлт, олсон ололтуудаа 300 орчим сэтгүүлээр дамжуулах хуваалцах боломжийг бүрдүүлдэг. 1999 онд бид өндөр чанарын судалгааг шаардлагатай хүн болгонд нээлттэй болгож, нээлттэй мэдээллийг(open access) загварын ирээдүйг буй болгож академик хэвлэлийн ертөнцийг өөрчилсөн.

Тэд нийтлэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, нээлттэй судалгааны үр өгөөжийг олон нийтэд сурталчлан, олон нийтийн хэрэгцээг илүү сайн хангахын тулд судалгааны хэвлэн нийтлэлд тасралтгүй шинэчлэл хийхийг зорьж байна.

Манай судалгааны тэргүүлэх сэтгүүлүүдэд BMC Biology, BMC Medicine, Genome Biology and Genome Medicine, Journal of Hematology & Oncology, Malaria Journal and Microbiome зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдтэй. , BMC нь тэргүүлэх судалгааны хүрээлэн, судалгааны нийгэмлэгүүдтэй хамтран тэдгээрийн сэтгүүлүүдийг хэвлэн гаргаж байна. Үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.   

10. Figshare - Digital Science компаниас гаргасан шинэлэг, үнэ төлбөргүй ашиглах боломжтой үйлчилгээ нь Figshare, судлаач нарт өөрсдийн бүхий төрлийн мэдээллийг хайх, солилцох, эшлэл авах боломжийг бүрдүүлсэн repository буюу мэдээллийн архив мэдээллийн юм.

2012 онд   үүсгэн байгуулагдсанаас хойш тус архивд 5000 гаруй төслийн 2 сая  эрдэм шинжилгээний өгүүлэл, 500,000 бусад төрлийн мэдээллийн өгөгдлүүд байна.

Мөн хэрэглэгчид өөрсдийн эрдэм шинжилгээний бүхий л төрлийн өгөгдлүүд, дуу болон дүрсний бичлэг, программын эх код, зураг, хүснэгт, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, ном зэргийг  татаж авахаас гадна, лицензийн дагуу ашиглах боломжтой. Үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.   

11. Google Scholar нь эрдэм шинжилгээний мэдээллийг хайх энгийн аргыг санал болгодог. Та нэг хайлтын цонхоор дамжуулан шинжлэх ухааны бүхий л салбарын вэб сайт, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын цахим архив болон хэвлэн газруудын сайтуудаас эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертаци, ном болон бусад мэдээллийг авах боломжтой.

Google Scholar нь дэлхийн эрдэм шинжилгээний  мэдээллийг хайж олоход тусалдаг.

Мөн хувь судлаач нар албаны имайл хаягаараа өөрийн хувийн профайл хуудас үүсгэж, өөрийнхөө бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах, эшлэл авсан тоогоо харах боломжтой. Үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 

 

 

Та бүхний сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье.

 

Эх сурвалж: Л.Гантулга /МНСК/