"Шилдэг номын санч" шалгаруулах улсын уралдааны удирдамж
Уралдааны зорилго:
Монгол Улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсений, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж нийт номын санчдын дунд "Шилдэг номын санч " шалгаруулах уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго нь номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч ажлыг өрнүүлэх, номын сангийн хөгжилд хувь нэмэр оруулж, номын сангийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд оршино.
Уралдааны шалгуур үзүүлэлт:
• Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чанар, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байдал;
• Номын сангийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан шинэлэг ажил санаачлан хийж үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, түүний үр дүн;
• Номын сангийн үйл ажиллагааг сайжруулах бүтээлч ажпуудыг өрнүүлсэн
байдал. Үүнд: Номын сангийн тохижилт, фондын хадгалалт хамгаалалт,
соёл олон нийтийн ажил, мэдээлэл лавлагаа номзүйн ажил;
• Аливаа ажил үйлчилгээндээ бүтээлчээр хандаж шинэ мэдээлэл технологийг
эрэлхийлэн практик дээр хэрэгжүүлэх талаар бодитой ажлыг хийсэн байдал;
• Ном, хэвлэл болон номын сангийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн
хэрэгслэлээр сурталчилсан байдал;
• Хариуцсан ажлын чиглэлээр хэвлэлд бичиж нийтлүүлсэн материал, бүтээл
гаргасан байдал;
Оролцогчийн хүрээ:
Хот, хөдөөгийн нийтийн, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн номын санчид хамрагдана.
Уралдаан явагдах үе шат, шалгаруулалт:
Уралдаан 2 шатаар явагдана. Үүнд:
1 -р шат: 2011 оны 9-р сарын 1 -ээс 10-р сарын 1 -ний хооронд
- Аймгийн ТНС нь орон нутагтаа ажиллаж байгаа бүх төрлийн номын
сангуудаас 9 номын санчийг шалгаруулна.
- Нийслэл дэх төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн
холбоод нь тус 9 номын санчийг шаягаруулна.
- Үндэсний номын сан нь нь нийслэл дэх нийтийн номын сангуудаас 8
номын санчийг шалгаруулна.
- Хүүхдийн номын ордон нь нийслэл дэх ЕБС-ийн номын сангуудаас 10
номын санчийг шалгаруулна.
2-р шат: 2011 оны 10-р сарын 1-ээс 10-р сарын10-ны хооронд
- 1-р шатнаас шалгаран ирсан материалуудыг Үндэсний номын сан,
Хүүхдийн номын ордон, бусад мэргэжлшн хүмүүсээс бурдсэн комисс
шүүж дүгнэнэ.
Материалд тавигдах шаардлага:
• "Шилдэг номын санч" шалгаруулах улсын уралдааныг дүгнэхдээ 2010
оны 1-р сарын 1-ээс 2011 оны 9-р сарын 1 хүртэл хийсэн ажлын тайланг
үндэслэл болгоно.
• Уралдаанд ирүүлэх материалыг хавтсанд хийх ба цахим хэлбэрээр
өгсөн байна.
• Өөрийн номын сангийн дэвшилтэт арга ажиллагаа, тэргүүн туршлага
болон хариуцан гүйцэтгэж буй мэргэжлийнхээ талаар 800-гаас доошгүй
үгтэй эссэ бичиж ирүүлнэ.
• Уралдаанд ирүүлэх материалыг 2011 оны 10-р сарын 1-ний дотор
комиссд ирүүлсэн байна. /Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй/
• Уралдаанд ирүүлэх материал нь дээрх үзүүлэлтийн шаардлагыг бүрэн
хангасан байна.
Уралдааны шагналын сан:
3,000,000 төгрөг/өргөмжлөл, мөнгөн шагнал/
Зохион байгуулагч:
Монголын үндэсний номын сан
Хүүхдийн номын ордон
IOV ТББ