Зохиогч: Үкэцү Номын нэр: Хачирхалтай зургууд = 奇妙な絵 Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: "Хачирхалтай зургууд" нь орчин үеийн нийгэм дэх ганцаардал, дуугүй айдас, хүний сэтгэлийн гүн дэх харанхуй талыг хурц бөгөөд минимал хэлбэрээр илэрхийлдэг. Аймшиг нь цочоохоос илүү аажмаар нэвчиж, уншиж дууссаны дараа ч сэтгэлээс гарахгүй үлддэг нь энэ номын жинхэнэ хүч юм. Яагаад энэ номыг унших хэрэгтэй вэ? Учир нь "Хачирхалтай зургууд" нь зөвхөн аймшгийн зохиол биш, харин уншигчийн сэтгэлзүй, төсөөллийг сорьсон туршлага юм. Хэрвээ та ердийн триллерээс өөр, шинэ хэлбэрийн айдсыг мэдрэхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан.
Зохиогч: Елена Николаева Номын нэр: Сэтгэцфизиологи: Шинэ үеийн стандарт : Их дээд сургуулийн сургалтанд зориулсан сурах бичиг / Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: Хүн дотоод, гадаад олон талт мэдрэмжүүдээ нэг түвшинд байлгах нь угтаа сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн гэж хэлж болно. Энэ тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалах, үг үйлдэл нэг байхын учрыг сэтгэцфизиологийн үүднээс тайлбарласан нь сэтгэл судлаач оюутан, судлаачдад чухал гарын авлага болох болно.
Зохиогч: Дэлгэржав, М., Батсайхан, Б. Номын нэр: Боловсролын сэтгэл судлал Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: Боловсролын сэтгэл судлал бүтээлийн агуулга нь боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн асуудлууд, боловсролын явцад хамтран ажиллах сэтгэл зүйн үндэс, боловсрол эзэмших процессийг тайлбарласан сэтгэл зүйн болон сургахуйн, суралцахуйн онолуудыг багтаасан болно.
Зохиогч: Дэлгэржав, М. Номын нэр: Хөгжлийн сэтгэл судлал : Сурах бичиг Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: Тус бүтээлийг багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн сэтгэл зүйчид, цэрэг цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчид, практик зөвлөгөө өгч буй сэтгэл зүйчид, эцэг эхчүүд болон хүний хөгжлийн сэтгэл судлалыг сонирхсон хэн бүхэн уншиж судлах боломжтой.
Зохиогч: Номын нэр: Нийгмийн сэтгэл судлал: Онол ба практик Сурах бичиг Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: Тус сурах бичиг нь нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл, хөгжил, онолын зарим үзэл баримтлал, нийгмийн бүлгийн хөгжлийн онцлог, нийгмийн бие хүний хөгжил, төлөвшил, нийгэмшил, нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүд, тэдгээрт дүн шинжилгээ хийх аргачлалын талаар багтаасан болно. Их дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, судлаачид болон багш эрдэмтэд, сонирхсон хэн бүхэнд зориулсан болно.
Зохиогч: Дэлгэржав, М. Номын нэр: Жирэмсний сэтгэл зүй Хэвлэгдсэн он: 2022 Номын агуулга: Эмэгтэй хүний бие давхар үеийн бие, сэтгэл зүйд гарах өөрчлөлтүүдийг тусгасан болно.
Зохиогч: Дэлгэржав, М., Хангай, Б. Номын нэр: Монгол Улс, БНХАУ-ын сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжлийн тойм = 中蒙幼儿教师专业发展研究述评 Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: Хөрш хоёр улс болох Монгол, БНХАУ-ын боловсролын тогтолцоонд тулгуурлан харьцуулан судалж, хоёр улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн хөгжлийн давуу болон сул талыг гарган харуулахыг зорьсон ба хочр улсын боловсролын тогтолцооноос бие биед нутагшуулж, хэрэглэж болох санааг эрэлхийлэх давуу тал болно хэмээн үзэж байна.
Зохиогч: Дэлгэржав, М., Хас-Уул, З. Номын нэр: БНХАУ-ын дээд боловсролын багшийн хөгжлийн тойм = 中蒙幼儿教师专业发展研究述评 Хэвлэгдсэн он: 2024 Номын агуулга: БНХАУ-ын дээд боловсролын багшийн хөгжил болон багшийн эрх зүйн асуудлыг харьцуулан судалж, судалгааны үзүүлэлтүүдийг нэгтгэн уншигч танд хүргэж байна.
Номын нэр: Супер энгийн сэтгэл судлал Хэвлэгдсэн он: 2025 Номын агуулга: Сэтгэл судлалын багш нарын боловсруулсан энэхүү товч сурах бичиг сэтгэл судлалын дийлэнх онол, судалгаа, судалгааны арга зүйг хамарснаараа онцлог. Сэтгэл судлалыг сонирхогч хэн бүхэнд зориулсан өвөрмөц лавлах болоод зогсохгүй сэдэв бүрийн үндсэн ойлголтыг ганц хоёр хуудаст багтаан илэрхийлж, илүү төвөгтэй ойлголтуудыг ойлгоход хялбар хэсгүүдэд хуваан задалжээ. Зураг, диаграм, графикууд нь сэдэв нэг бүрийг амархан ойлгож тогтооход туслах нь гарцаагүй.
Номын нэр: Хятад-Англи-Орос-Монгол-Кирилл харьцуулсан сэтгэц зүйн толь Хэвлэгдсэн он: 2022 Номын агуулга: Энэхүү толь бичиг нь Хятад-Монгол-Орос улсад сэтгэл судлалын судалгаа хийж буй багш, оюутнуудад зориулсан үндсэн лавлах ном болж чадна.