Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

       Жил болгоны 06-р сарын 01-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн хамт олон 2011 оны 06-р сарын 01-ны өдөр ажилтнуудынхаа бяцхан хүүхдүүдийг хүлээн авч сонирхолтой зураг зурах, хөгжөөнт тоглоом зохион байгуулан бяцхан үрстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлсэн. Баяраа тэмдэглэж буй бяцхан багачуудынхаа дунд зураг наах, ах эгч нарынх нь дунд гар зургийн уралдаан явуулж байр эзлүүлсэн.

   


Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв