“Боловсролын магадлан итгэмжлэлийн шинжээч” сургалт-семинарыг зохион байгууллаа.

       2011 оны 06 сарын 17-ны өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл (БМИҮЗ), Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан хамтран “БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ” сургалт-семинарыг зохион байгууллаа. Сургалт-семинарт МҮНС, ХТНС, ШУТИС, МУИС, ЭМШУИС, ХААИС, СЭЗДС зэрэг их дээд сургуулиудын номын санч мэдээллийн ажилтнууд оролцлоо. Сургалтанд

  • “Боловсролын салбарын үйл ажиллагаанд магадлан итгэмжлэлийн ач холдогдол, хөгжлийн чиг хандлага” сэдвээр  БМИҮЗ-ийн гүйцэтгэх захирал В.Алзахгүй (Sc.D),
  • “Номын сангийн нөөц бүрдүүлэлт” сэдвээр СУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Цэзэн (Ph.D),
  • “Номын сангийн эрх зүйн орчин” сэдвээр МҮНС-ийн мэдээлэл арга зүйн хэлтсийн арга зүйч Б.Энхжаргал,
  • “Цахим номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр ШУТТНС-ийн ахлах номын санч Ж.Баатарсүрэн,
  • “Шинжээчийн үйл ажиллагаа, үүрэг хариуцлага” сэдвээр БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар мэдээлэл хийж хэлэлцүүлсэн.

“Боловсролын магадлан итгэмжлэлийн шинжээч” сургалт-семинарыг зохион байгууллаа.