Номын баяр үргэлжилж байна

“Номын соёлт ертөнц” ТББ, UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлэг хамтран 2012 оны 11-р сарын 07-09-ны өдөр Үндэсний “Номын баяр” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд зохиогдож буй уг арга хэмжээнд Зохиогчдын бүтээлийн танилцуулга, уламжлал болсон 5-50% хувийн хямдралтай номын худалдаа зэрэг уншигчдад зориулсан олон арга хэмжээнүүд зохион явагдаж байна.  
Номын баярын өдрийг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан профессор багш, оюутан суралцагсад, ажилтнуудын дунд “Унш-Сэтгэ-Боловсор” ном унших 1-р аяныг зохион байгуулж байна. 

“Унш-Сэтгэ-Боловсор“ ном унших 1-р аяны удирдамж
 
       Бидний өвөг дээдэс арвин сан хөмрөгтэй номын сангууд байгуулж, одон орон судлах хамгийн том төвийг Персийн буланд босгож байсан суу билэгт хүмүүс.
Хамгийн том бүтээл, хамгийн том номын санг бидний өвөг дээдэс бүтээн туурвиж, сүндэрлүүлж байсан. Тэнд Монголын Эзэнт гүрний түүхийг бичгийн их мэргэдээр тэмдэглүүлж түүх шастирт буулгаж байсан. 
 
       Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан профессор багш, оюутан суралцагсад, ажилтнуудын дунд “Унш-Сэтгэ-Боловсор” ном унших 1-р аяныг зохион байгуулж байна. 
 
 
 
 
 
Зорилго:
Оюутан залуусыг ном уншихад сонирхолтой болгох, төлөвшүүлэх, номоор дамжуулан мэдлэг, мэдээлэл авахад туслах, номын санчдын ажил хөдөлмөрийг урамшуулах, улмаар жил бүр уламжлал болгох.
 
 
 
Хамрах хүрээ: 2 ангилалтайгаар явагдана. Үүнд:
  • ШУТИС-ийн профессор багш, оюутан суралцагсад 
  • ШУТИС-ийн номын санч-мэдээллийн ажилтнууд 
Хугацаа: 
Эхлэх: 2012 оны 11-р сарын 07-н
Дүгнэх: 2013 оны 04-р сарын 23-нд
 
Журам: 1-р аяны шалгаруулалт ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР буюу 2013 оны 04-сарын 23-ны өдөр. Аяны хүрээнд уншвал зохих номын жагсаалтыг гаргаж танилцуулна. Жагсаалтад орсон номоос бэлдсэн асуултаар: 
  • Оюутан суралцагсдын дунд “50 ном уншъя” танин мэдэхүйн тэмцээн 
  • Номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд “Мэдлэг-Чадвар-Өрсөлдөөн” танин мэдэхүй, ур чадварын  тэмцээнийг зохион байгуулж дүгнэнэ.
       Оюутнууд баг болон оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 2 эр, 1 эм оролцогч байна. Тэмцээн нь 3 үе шатаар явагдах бөгөөд 1-р үе шат 7 асуулт
2-р үе шат 5 асуулт
3-р үе шат 3 асуулт байна.
       Тэмцээний эхэнд номын сангийн зүгээс оюутан залуусын унших ёстой шинжлэх ухаан танин мэдэхүй, судалгааны, утга уран зохиолын 50ш номыг оролцогчдод өгөх бөгөөд түүнийг зөв гэж бодсон хариултын хувилбар дээр тавина. Нийт 15 асуултад алдалгүй зөв хариултыг сонгож чадсан оролцогчид супер шагнал болох 50ш номын эзэн болно.
 
 
 
 
 
 
 
Бүртгэл: 2012 оны 11-р сарын 07-аас эхлэн 2013 оны 04 сарын 19-ны өдрийг хүртэл явагдана. Бүртгэлийг library@must.edu.mn хаягаар авах бөгөөд эхний 5 багийг бүртгэж авна. Бүртгүүлэх хүснэгтийг хавсаргав.
Номын санч-мэдээллийн ажилтнууд: “Мэдлэг-Чадвар-Өрсөлдөөн” танин мэдэхүй, ур чадварын тэмцээнийг зохион байгуулах бөгөөд ШУТИС-ийн төв бүрэлдэхүүн сургуулиудын номын санч-мэдээллийн ажилтнууд оролцоно. Тэмцээн 5 үе шатаар явагдана. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зохион байгуулагч: Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
 
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
1. Британика нэвтэрхий толь 
2. Цаг хугацааны товч түүх  Стивен Хоукинг
3. Сэтгэл зүрхээ дага Эндрю Мэтюс
4. Эрдмийн сувд 
5. Хүн бичнээс үүсээгүй  Э.Мулдашив
Философи, сэтгэлгээ
6. Орчлонгийн хүрд Д.Бямбасүрэн
7. Их гурвалжин Ч.Эрдэнэ
8. 2*2=6 суут жаран сэтгэгч Г.Аюурзана
Түүх
9. Rites of Spring Modris Eksteins
10. The women's history of the world Rosalind Miles
11. Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн Францис Фукуяма
12. The world’s religions Huston Smith
13. Монголын нууц товчоо Ц.Дамдинсүрэн
14. Түүх судлал  Арнольд Тойнби 45 XX зууны Монголчууд Робэрт Рүпэн
15. Сударын чуулган Рашид Ад-Дин
16. Хөх судар Инжинаш
17. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх Жүвэйни
18. Түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүн Майкл Хаарт
19. Монголчууд нүүдэл суудал  Б.Баабар
20. Монголын үндэсний номын сан:Түүхэн бичлэг
21. Дэлхийн алдартай номын сангууд
Амьдрах ухаан, эрүүл мэнд
22. Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ? Марк Х.Маккормак
23. Өөрийгөө шинжихүй Женннифер Фрид, Дебра Бирнбаум
24. Амьдрах ухааны нууц зангилаа С.Батсүх
25. Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц О.Чинзориг Ж.Батсүх
26. Их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн бошгууд Г.Пүрэвбат
27. Уншихгүй байж болохгүй ном Д.Нямдаваа
28. Бясалгал Шри Чинмой
29. Эрүүл байх гайхамшиг Т.Пүрэв
Уран зохиол, яруу найраг
30. Гэсэр, Жангар Ардын аман зохиол
31. Дайн ба Энх Л.Толстой
32. Евгений Онегин А.Пушкин
33. Зуун жилийн ганцаардал Габриель Гарсиа Маркес
34. Ах дүү Крамазовынхан Ф.Достоевский
35. Омар Хаяамын дуулал Омар Хаяам
36. Зохиол, бүтээлүүд Д.Равжаа
37. Заан залуудай  Б.Ренчин
38. Сүмтэй бударын чулуу Р.Чойном
39. Хорвоотой танилцсан түүх Л.Түдэв
40. Хос уянга Б.Лхагвасүрэн
41. Сонгомол яруу найраг  Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
42. Сонгомол өгүүллэг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
43. Шүрэн бугуйвч Шүүдэрцэцэг
Урлаг, гоо зүй
44. The creators-work of cultural history Daniel J. Boorstin
45. Who am i ? 16 basic desires shat motivate our …. Steven Reiss
46. Сountries and their cultures /4 volume set/ MakMillan
47. Монгол бэлэгдэл зүй С.Дулам
48. Соёлын довтолгоо Б.Цэнддоо
49. Монгол нүүдэлчдын соёл Б.Сумъяа
50. Монгол урлагийн үнэт бүтээлүүд А.Алтангэрэл
 
Ном бол хүний хамгийн чимээгүй үүрдийн үнэнч нөхөр. Тэр хэзээд бэлэн байж, хамгийн ухаалаг зөвлөгөөг өгдөг, хамгийн тэвчээртэй багш юм. Чарлес В.Элиот

 

Номын баяр үргэлжилж байна