EBSCO мэдээллийн санг ашиглаж эхэллээ

ШУТИС-ийн профессор багш судлаачид, оюутнуудад EBSCO мэдээллийн сангийн  20000 гаруй сэтгүүл, 110000 орчим электрон номыг ашиглах боломж нээгдлээ. 2013.12.17-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд  http://search.ebscohost.com хаягаар орж EBSCO олон улсын хэвлэлийн газрын мэдээллийн санг ашиглах боломжтой боллоо.

  • Academic Search Complete
  • Business Source Complete
  • GreenFILE
  • eBook Collection (EBSCOhost)
  • Teacher Reference Center

 

Academic Search Complete    8,500 full-text periodicals, 7,300 peer-reviewed, 12,500 journals, 13,200 publications including monographs
Business Source Complete    searchable cited references are provided for more than 1,300 journals.
Regional Business News
coverage of more than 80 regional business publications covering all metropolitan and rural areas within the United States
GreenFILE
indexing and abstracts for more than 384,000 records, as well as Open Access full text for more than 4,700 records
Teacher Reference Center
indexing and abstracts for 280 of the most popular teacher and administrator journals and magazines to assist professional educators.
Library, Information Science & Technology Abstracts
indexes more than 560 core journals, nearly 50 priority journals, and nearly 125 selective journals; plus books
eBook Collection (EBSCOhost)

110000 ebook

 


EBSCO гэж юу вэ?

  • Эрдэмтэн багш, судлаач та өөрийн судалгааны чиглэл болон сонирхсон сэдэв, мэдээллийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.
  • EBSCO бол судлаачид, оюутнууд, бизнесийн болон бусад байгууллагын мэдээллийн чухал эх сурвалж болж чадах интернетийн хамгийн том мэдээллийн сан.
  • EBSCO нь интернетээр шууд ашиглаж болох мэдээллийн систем бөгөөд номын сан, их, дээд сургуулиуд, судалгааны болон бизнесийн байгууллагууд ашиглахад нэн тохиромжтой байдаг.
  • EBSCO  мэдээллийн санд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, улс төр, сэтгэл судлал, эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүд бүрэн эхээрээ агуулагдаж байдаг. Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын асар баялаг сантай.
  • EBSCO-д буй сэтгүүл болон бусад мэдээллийг богино хугацаанд олж авч болох бөгөөд хэвлэх, хадгалах, электрон шуудангаар илгээх боломжтой.
  • EBSCO нь хүчирхэг хайлтын системтэй бөгөөд та үүнийг ашигласнаар асар баялаг мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ богино хугацаанд олж авах боломжтой.
  • EBSCO-ийн бүх үйлчилгээ интернетийг түшиглэн явагдах бөгөөд хэрэглэхэд хялбар ойлгомжтой.

2014 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой

 

EBSCO мэдээллийн санг ашиглаж эхэллээ