Номын сангийн ажилтнуудын дунд сургалт зохион явууллаа
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг номын сангийн ажилтан, ажилчдад зориулсан сургалт 2013.12.30 – 2014.01.28-ны өдрүүдэд зохион явагдлаа. Сургалтанд ШУТТНСан, КТМС, МХТС, ҮТДС, МИС-ийн нийт 40 гаруй номын сангийн ажилтнууд, үйлчилгээний ажилчид хамрагдав. Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөрийн холбогдох заалтууд, хэрэглэгчийн мэдээллийн хэрэгцээний шаардлагыг үндэс болгон EBSCO нээлттэй мэдээллийн сангийн ашиглалт, номын сангийн шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ, гадаадын номын сангийн туршлага, онлайн мэдээллийн үйлчилгээ, е-Сургалтанд номын сангийн гүйцэтгэх үүрэг, үйлчилгээний ажилтны ажлын байрны стандартын талаар батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт явагдав.
Энэхүү сургалт нь номын сангийн үйл ажиллагаанд үр дүнгээ өгч номын санчдын мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болох болно.
1. Л. Гантулга (Монголын Номын Сангуудын Консорциумын Удирдах Зөвлөлийн Дарга)
“EBSCO-EBOOKS- мэдээллийн сангийн ашиглалт”
2. Д. Далайжаргал (Төр Засгийн Үйлчилгээний Газрын Мэргэжилтэн)
“Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ ерөнхий шаардлага”
3. Б. Гэрэлмаа (Монголын Лектор Төвийн Гишүүн, Хооллолт Судлаач, Багш)
“Эрүүл амьдрах ёс, зохимжит хоол”
4. Ч. Хишигсүрэн (Ахлах номын санч)
“Солонгосын номын сангийн онлайн мэдээллийн үйлчилгээ”
5. С. Нургүл (Номын санч)
“Е-Сургалтанд номын сангийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох нь”
6. Б.Эрдэнэцэцэг (Номын санч)
“Мэдээллийн нээлттэй сан”
7. Л. Болормаа (Номын санч)
“Номын сангийн мэдээллийн үйлчилгээ”