“Монголын нөхцөлд нарны энергийг дулаанд хувиргах технологийн онол, практикийн үндэс” номын дээжээс хандивлав

Академич, профессор, доктор С.Батмөнх Монголын нөхцөлд нарны энергийг дулаанд хувиргах технологийн онол, практикийн үндэс” номын дээжээс ШУТТНС-д хандивлалаа.

Зохиогч энэхүү  нэг сэдэвт бүтээлдээ нарны энергийг дулаанд хувиргаж Монголын нөхцөлд ашиглах бүхий л чиглэлүүдийг судлан дулаан масс солилцооны онол, тооцоо, туршилтын үр дүнг математик загварчлал боловсруулан харьцуулж физикийн асуудлыг математикийн хэлээр тайлбарласан байна.

Дашрамд дурьдахад С.Батмөнх багш өмнө нь Конвекцийн дулаан солилцоо: Дулаан дамжуулалт” номынхоо зохиогчийн эрхийг албан ёсоор номын санд өгсөн болно. С.Батмөнх багшдаа нийт уншигч оюутнуудынхаа өмнөөс  цаашдын судалгааны ажилд тань амжилт хүсэж байна.

 

 

 
 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

 

 

 

 

“Монголын нөхцөлд нарны энергийг дулаанд хувиргах технологийн онол, практикийн үндэс” номын дээжээс хандивлав