Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн “Үйлчилгээний нээлттэй өдөрлөг" боллоо

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн “Үйлчилгээний нээлттэй өдөрлөг”  хөтөлбөрийн дагуу 2014 оны 3 сарын 24-нөөс 2014 оны 3 сарын 26-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд:

 

-       Нийт оюутнуудад зориулан шинэ ном, е-ном, тогтмол хэвлэлийн үзэсгэлэн;

 

-       Профессор багш, магистр, доктор, судлаач оюутнуудад зориулан эрдэм шинжилгээ судалгааны номын үзэсгэлэн;

 

-        Олон улсын мэдээллийн санг ашиглах сургалт /120 000 орчим цахим ном/ (http://search.ebscohost.com);

 

-       Танин мэдэхүйн АХА асуулт хариултын тэмцээн;

 

-       Доктор, профессор, академич Ж.Тэмүүжин, доктор, дэд профессор Ч.Чинзориг нарын “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номын   хэлэлцүүлэг;

 

-       “Миний ном” клубын зохион явуулсан арга хэмжээнүүд тус тус амжилттай зохион явагдлаа.

 

 

“Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номын хэлэлцүүлэгт УИХ-ын судалгааны төв, Ерөнхийлөгчийн тамгын газрын номын сан, БОЯ, ШУТИС, МУИС, УУИС, АМХЭГ, Уул уурхайн хүрээлэн, Хими химийн технологийн хүрээлэн, бусад төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцлоо. Хэлэлцүүлэгийн үеэр Шинжлэх ухаан технологийн төв номын сангаас Доктор, профессор, академич Ж.Тэмүүжин, доктор, дэд профессор Ч.Чинзориг нарт №001 дугаартай БАТЛАМЖ  олгов. 

 

 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд 400 гаруй ном, сурах бичиг, 50 гаруй эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танин мэдэхүйн АХА асуулт хариултын тэмцээнийг 3 удаа зохион явуулж, Олон улсын мэдээллийн санг  ашиглах сургалтыг 150 гаруй багш,  судлаач, оюутнуудын дунд явууллаа.

 

 

Өдөрлөгт хамтран оролцсон ЭША, МДА, ОХ, “Миний ном” клубын хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн “Үйлчилгээний нээлттэй өдөрлөг" боллоо