Дэлхийн номын өдрөөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд байгууллага, хувь хүмүүс ном хандивлав

 

 

 

БИАС-ийн архитектурын багш Ш.Энхтунгалаг “21-р зууны архитектур дахь эрх чөлөө” шинэ номын нээлт хэлэлцүүлэгийг хийж өөрийн бүтээлээсээ номын санд хандивлав.

 

Америкийн Монгол  Судлалын Төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд техник технологи, нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлийн 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэлээ.

 

Япон улсын элчин сайдын яамнаас Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын тухай 100 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлээс манай оюутан залуучуудад зориулан хандивласныг Японы элчин сайдын яамны Боловсрол хариуцсан хэлтсийн дарга Б.Цогтчимэг гардуулан өгөв.

 

Голомт банкны ШУТИС дахь салбараас Голомт банкнаас зохион явуулсан Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн дээжээс хандивлаж Голомт банкны нэрэмжит танхимыг уламжлал болгон тохижуулж өгөхөө амлав. 

МТС-ийн Органик Технологийн профессорын багийн Тэргүүлэх профессор Б.Бямбагар  ОРГАНИК ХИМИномын дээжээсээ хандивлалаа.

МУБИС-ийн багш Н.Оюут-Эрдэнэ “Нийгмийн ажилтанд зориулсан хүний эрхийн гарын авлага” , “Хүүхэд хамгааллын асуудал ба хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын төслийн үнэлгээний тайлан тус тус хандивласан болно. 

Ном хандивласан нийт байгууллага, хувь хүн, эрдэмтэн багш нартаа  уншигч оюутнуудынхаа өмнөөс  цаашдын ажилд нь амжилт хүсэж талархаж байна.

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

 

Дэлхийн номын өдрөөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд байгууллага, хувь хүмүүс ном хандивлав