ОХУ-ын АСВ хэвлэлийн газрын Монгол дахь салбар “Издательство АСВ-Монголия”-г албан ёсоор Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын санд нээлээ
2014 оны 6 сарын 16-нд ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд ОХУ-ын “АСВ” /Ассоциации строительных вузов/ хэвлэлийн газар Монгол дахь салбараа албан ёсоор нээлээ.
Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ГХХА-ны проректор П.Жаргалтуяа, ЭШТ-ийн проректор Ч.Баасандаш, “АСВ” хэвлэлийн газрын ерөнхий захирал профессор Никитина Н.С., Мэдээлэл технологи хариуцсан хэлтсийн дарга Матеев Д.А., Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар болон ШУТИС-ийн газар, албадын удирдлага, барилгын салбарын профессорууд, уншигчийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү “Издательство АСВ-Монголия” салбарын захирлаар профессор Ч.Гулнар ажиллах бөгөөд цаашдын хамтын ажиллагаа, онлайн мэдээллийн санг ШУТИС-д ашиглуулах талаар санал солилцож, зохиогчийн эрх нь шийдэгдсэн номуудыг АСВ хэвлэлийн газар, “АСВ-Монголия” салбараар дамжуулан шийдвэрлүүлж ОХУ, Монголын эрдэмтэд хамтран орчуулах боломж бүрдүүлэх талаар харилцан тохиролцлоо.
“АСВ” Онлайн мэдээллийн сан нь 18800 гаруй барилга, архитектур, эрчим хүч, математик, физик, химийн салбарын номоос бүрддэг бөгөөд үйл ажиллагааны үеэр тухайн мэдээллийн сангийн танилцуулга, сургалт явуулж, “АСВ” хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан ном, сурах бичиг, гарын авлагаар үзэсгэлэн гаргалаа.