Монголын ИДС-ийн номын санч, мэдээллийн ажилтнуудад сургалт явууллаа.

     Монгол улсын Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Монголын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын номын санчдад зориулсан мэдээлэл-аргазүйн цогц сургалтыг  2014 оны 9 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд ШУТИС-ийн номын санд зохион явууллаа.

 

 

 

 

 

     Сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сан,  МУИС-ийн Номын сан санаачлан МУБИС, МИДСК, МХИДСК, Монголын номын сангуудын консорциум, “Номтой нөхөрлөе” ТББ тус тус хамтран зохион байгууллаа. Сургалтын зорилго нь  их, дээд сургуулиудын номын сангийн хамтын ажиллагааг сайжруулах, номын санч, мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах, гадаад дотоодын мэдээллээр хангахад чиглэгдэж  Монголын төрийн болон хувийн их, дээд сургуулиудын нийт 100 гаруй номын санч, мэдээллийн ажилтнууд хамрагдав.

 

 

 

 

     Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректорууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүрэлцэн ирж нийт номын санч мэдээллийн ажилтнуудад баяр хүргэж, хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудад шагнал гардуулав. ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар ШУТТНС-ийн номын санч Ш.Загдсүрэн, БуХС-ийн захирлын нэрэмжит шагналаар ахлах номын санч Б.Сэлэнгэ, МехТС-ийн захирлын нэрэмжит шагналаар номын санч Ц.Чанцал, МХТС-ийн захирлын нэрэмжит шагналаар номын санч Н.Наранбилэг, “Боловсролын үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр  ШУТТНС-ийн үйлчлэгч Ц.Чулуунхишиг нар тус тус шагнагдлаа. Дашрамд дурьдахад ШУТИС-ийн газар албадын дарга нар оролцож сургалтанд баяр хүргэсэнд талархаж байна.

 

 

 

     Сургалтанд хамрагдагсад монголын их, дээд сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, цахим нөөц бүрдүүлэлт,  номын санчдын мэдлэг ур чадварын талаар харилцан санал солилцон асуудал дэвшүүлж дараах сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

 

 

-       Ч.Гулнар /ШУТТНС-ийн захирал проф./

 

 

 

              “21-р зууны номын сангийн чиг хандлага

 

 

 

-       Г.Цэрэн / МУИС-ийн номын сангийн захирал дэд проф./

 

 

 

              “Байгууллагын үйлчилгээний соёл

 

 

 

-       Н.Хүлгэн /Номтой нөхөрлөе” ТББ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүн/

 

 

 

              “Номтой нөхөрлөе клубын үүсэл хөгжил, алсын хараа

 

 

 

-       Ж.Баатарсүрэн /МУБИС-ийн захирал, Магистр/

 

 

 

               “Номын санчдын ур чадвар

 

 

 

-       Л.Гантулга /Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга/

 

 

 

              "МНСК-аас номын сангийн салбарт гүйцэтгэх үүрэг"

 

 

 

-       О.Ариунжаргал  /ШУТТНС-ийн Ахлах мэргэжилтэн, Магистр/

 

 

 

              "ШУТИС-ийн номын сангийн электрон нөөц бүрдүүлэлт"

 

 

 

-       Ч.Хишигсүрэн /ШУТТНС-ийн Ахлах номын санч, Магистр/

 

 

 

              “Солонгосын номын сангийн онлайн мэдээллийн үйлчилгээ

 

 

 

     Мєн сургалтанд оролцогчид ШУТИС-ийн номын сан болон МУИС-ийн Хуулийн сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага  солилцлоо.  Энэхүү сургалт явагдсанаараа  МИДС-ийн номын сангуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, номын санчдын мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын ИДС-ийн номын санч, мэдээллийн ажилтнуудад сургалт явууллаа.