ШУТИС-ИЙН ШУТТНС ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан,  БНСУ-ын Чанвоны Үндэсний Их Сургууль, БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” ХК-тай хамтран ажиллахаар боллоо

     БНХАУ-ын “Хятадын Боловсрол, номын экспорт  импорт” ХК  хэвлэн гаргадаг номын үзэсгэлэн, худалдааг 2014 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Хятадын соёлын төв, Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Санд тус тус зохион байгууллаа.

 

 

  

 

 

     Үзэсгэлэн,  худалдаанд хуучин монгол бичиг, хятад, англи  хэл дээр хэвлэгдсэн  шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын 2000 гаруй ном дэлгэн тавигдлаа.  Үзэсгэлэнг зохион байгуулагчид Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сангийн үйл ажиллагаатай танилцаж,  танин мэдэхүйн  145 ширхэг, 2 сая гаруй төгрөгийн номыг бэлэглэлээ.

   

 

 

     Цаашид манай номын сантай хамтран ажиллах санал тавьж, өөрийн төвөө албан ёсоор нээхээр харилцан тохиролцов.  Хамтын ажиллагааны хүрээнд барилга, архитектур, сэргээгдэх эрчим хүч, геологи  уул уурхайн  чиглэлийн  сургалт, судалгааны номын захиалга, цаасан болон е-Номын үзэсгэлэн, профессор багш нарын бүтээлийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж БНХАУ-ын томоохон номын сангуудад орох эрх олгох, ШУТИС-ийн номын санчид төдийгүй Монголын Их дээд сургуулиудын номын санчдыг сургах, туршлага солилцуулахаар боллоо.

    

     Мөн БНСУ-ын Чанвоны Үндэсний Их Сургууль (Changwon National University)-ийн удирдлагууд  Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сангийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хоёр сургуулийн номын сангийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав.

 

   

     Хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын номын сангийн үйл ажиллагаа, Чанвоны Үндэсний Их Сургуулийн дижитал номын сангийн туршлагаас суралцах,  номын санчдыг сургах талаар ярилцлаа. Дашрамд дурьдахад Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан нь 2008 оноос БНСУ-ын Чонбукын Их Сургуулийн номын сантай хамтарч төсөл хэрэгжүүлэн 2 талын номын сангуудын удирдлага, номын санч-мэдээллийн ажилтнууд харилцан туршлага солилцон ажиллаж байсан.

 

     Чанвоны Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчдийг Монгол улсын анхны ерөнхийлөгч, “Горная книга-Монголия” салбарын ерөнхийлөгч,  академич П.Очирбат хүлээн авч уулзсан ба өөрийн “Тэнгэрийн цаг” номын солонгос хэл дээрх хувилбарыг дурсгал болгов /“Тэнгэрийн цаг” ном нь монгол, орос, япон, солонгос, герман хэл дээр орчуулагдсан/.

 

 

     Дээрх уулзалтуудын үр дүнд 2015 оны 4 дүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрөөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сангаас санаачлан “АЗИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН”-г Монголд анх удаа зохион явуулахаар төлөвлөж байна.

 

 

Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан

ШУТИС-ИЙН ШУТТНС ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД