БНСУ-ын Чанвоны Үндэсний Их сургуулийн номын санд ШУТИС-ийн номын санчид дадлага хийнэ

     ШУТИС-ийн гадаад харилцаа хамтны ажиллагааны хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн номын сан  Солонгосын Чанвоны Үндэсний Их Сургуулийн номын сантай хамтран ажиллах санамж бичигт 2014 оны 12 сард гарын үсэг үзэглэсэн билээ.

 

    Уг санамж бичигт хоёр талууд хамтран төсөл хэрэгжүүлэх, номын санчдыг Солонгосын их дээд сургуулиудад магистрын сургалтанд суралцуулах болон богино хугацаагаар номын санчдыг харилцан солилцоогоор ажиллуулах болсон.

 

 

 

    Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 23-аас 4 сарын 23-ны хооронд ШУТНС-ийн хоёр номын санч Чанвоны Үндэсний Их Сургуулийн номын санд дадлага хийж, тухайн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн  номын санд онлайн мэдээллийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо.

       

 

    Дашрамд дурьдахад 2015 оны 9 сард ШУТНС-ийн нэг номын санчийг Солонгосын Чонбукын Их Сургуульд Номын сан-мэдээллийн чиглэлээр магистрийн сургалтанд суралцуулна.

 

 

Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сан

БНСУ-ын Чанвоны Үндэсний Их сургуулийн номын санд ШУТИС-ийн номын санчид дадлага хийнэ