Монголын соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн номын сангийн хамт олон Монголын соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээний нээлтэнд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, ШУТИС-ийн Сургалтын проректор Х.Энхжаргал, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, МУИС-ийн Номын сангийн захирал доктор Г.Цэрэн, СУИС-ийн багш, МНСК-ийн гүйцэтгэх захирал Т.Хайдав, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар нар оролцож, номын санчдад баяр хүргэн, хамт олноо манлайлан ажилласан ажилтануудад шагнал гардуулав. ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар номын санч А.Энхнасан, МехТС-ийн Захирлын нэрэмжит шагналаар номын санч Т.Жайнагүл нар тус тус шагнагдлаа.
Арга хэмжээний хүрээнд номын санчдад зориулсан мэдээлэл-аргазүйн сургалт явууллаа. Сургалтанд хамрагдагсад монголын их, дээд сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, номын сангийн хууль зүйн орчин, номын санчдын мэдлэг ур чадварын талаар харилцан санал солилцон асуудал дэвшүүлж дараах сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
- Ч.Гулнар /ШУТТНС-ийн захирал проф./
“ШУТТНС-ийн гадаад харилцаа, өнөөгийн чиг хандлага”
- Б.Баяраа /БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн/
“Төрөөс номын сангийн талаар баримталж буй чиг хандлага”
- Г.Цэрэн / МУИС-ийн номын сангийн захирал дэд проф./
"Стресc менежмент”
- Т.Хайдав /СУИС-ийн Соёлын сургуулийн багш, МНСК-ийн гүйцэтгэх захирал
“21-р зууны номын сан”
Мөн ШУТНС-ийн номын санчдын дунд удирдамжийн дагуу сэдэв сонгон, асуудал дэвшүүлсэн, сонирхолтой илтгэлийн тэмцээнийг явууллаа. Уг илтгэлийн уралдаанд нийт 10 баг оролцож ШУТТНС-ийн номын санчдын “Бид” баг 1-р байр, “Соёлын довтолгоон” баг 2-р байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.