Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн "Нээлттэй өдөр" арга хэмжээ амжилттай явагдлаа
Шинжлэх ухаан технологийн төв номын сан хичээлийн жилийн эхэнд элсэгч оюутнууд, нийт уншигчдадаа зориулсан “Нээлттэй өдөр”-ийг 2015 оны 08 сарын 20-ноос 09 сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Нээлттэй өдрийн хүрээнд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн, танин мэдэхүйн 500 гаруй номын үзэсгэлэн, элсэгчдэд зориулсан мэдээлэл-сургалт, номын худалдаа тус тус зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнг 1700 гаруй профессор багш, элсэгч оюутан, уншигчид үзэж сонирхсон байна.
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан