ШУТТНС-нд Хятадын номын төвийн нээлт боллоо.

ШУТТөв номын санд БНХАУ-ын Күнзийн институтын ерөнхий газрын ШУТИС дахь салбар “CHINESE CORNER” танхим нээлтээ хийлээ.Тус танхимын нээлтийн үйл ажиллагаанд Сургалтын проректор доктор проф Х.Энхжаргал, Гадаад харилцаа, оюутны асуудал эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Горная книга Монголия салбарын ерөнхийлөгч, академич, док проф П.Очирбат, ШУТТНС-гийн захирал доктор, профессор Ч.Гулнар, БНХАУ-ынБоловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн компанийн хяналтын хэлтсийн дарга Ли Юун тэргүүтэй төлөөлөгчид болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Монголын их дээд сургууль, хэвлэлийн газрын төлөөллүүд, профессор багш, оюутнууд оролцлоо. Тус танхим нь Хятадын соёл, түүх, шинжлэх ухааны мэдээллийн нээлттэй орчин бөгөөд Хятадынтехник технологийн чиглэлээр сургалт судалгаа явуулах,профессор багш нарын захиалсан мэргэжлийн номыг захиалгын дагуу хүргэж үйлчилдэг судалгааны танхим юм.
 
 

 

Энэ өдрүүдэд БНХАУ-ын тэргүүлэх хэвлэлийн газруудын шилдэг ном хэвлэл, бүтээлүүдийн үзэсгэлэн-худалдаа гарлаа
 
БНХАУ-ын “Боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газар нь 2014 оноос эхлэн тус номын сантай хамтран ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд Хятадын тэргүүлэх хэвлэлийн газруудын шилдэг ном хэвлэл, бүтээлүүдийнүзэсгэлэн-худалдааг номын санд амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн-худалдаанд 2015 онд хэвлэгдэн гарсан уул уурхай, техник технологи, барилга, архитектур, хүнс үйлдвэрлэл болон танин мэдэхүйн 700 гаруй англи, хятад хэл дээрх ном хэвлэлүүд тавигдаж, нийт уншигчид, профессор багш, оюутнуудад хямдралтай үнээр борлуулагдлаа.
 
  
 
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан

 

 

 

 

 

ШУТТНС-нд Хятадын номын төвийн нээлт боллоо.