БуХС-ийн профессорууд ном хандивлалаа

       ШУТТөв номын санд БУХС-ийн доктор, профессор Н.Галиймаа өөрийн редакторласан “The child welfare in Mongolia”  буюу “Монголын хүүхдийн халамжийн бодлого” номынхоо дээжээс бэлэглэлээ. 2015 онд шинээр хэвлэгдэн гарсан энэхүү номыг ШУТИС-ийн доктор оюутан асан Kenjiro Sugiyama нь судалгааны ажлынхаа үр дүн дээр тулгуурлан, Монгол улсын  халамжийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл болон халамжийн бодлогын хуулийг Их Британи, АНУ, Японы халамжийн бодлоготой харьцуулан дүгнэлт хийж, гадаадын 200 гаруй анхдагч эх сурвалж ашиглаж бичсэн байна.Тус ном нь нийгмийн халамжийн ангийн оюутан судлаачдад зориулагдсан, сургалт, судалгааны ном болно.

 

        БуХС-ийн доктор, профессор С.Төгс 2000 онд хамгаалсан “Технологийн удирдлагын хөгжлийн асуудалд” сэдэвт докторын судалгааны ажлыг нэг сэдэвт бүтээл болгон хэвлүүлсэн. Энэхүү номыг уншигчдын хүртээл болгохоор тус номын санд бэлэглэлээ. Номонд үйлдвэрлэлийн хүрээн дэх технологийн удирдлагын тухай ойлголт, түүний хөгжил болон манай орны хөнгөн аж үйлдвэрийн салбарын хүрээнд технологийн удирдлагыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх онцлогыг харуулсан ба энэ чиглэлээр судалгааны ажил хийж байгаа судлаачид, нийт оюутнуудад зориулсан байна. Доктор, профессор Н.Галиймаа, С.Төгс багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан

БуХС-ийн профессорууд ном хандивлалаа