ШУТТНомын санд ном хандивлалаа
НОМ ХАНДИВЛАЛАА
ШУТТөв номын санд БАС-ийн захирал Э.Нинжгарав шинээр хэвлэгдсэн “Ногоон барилга” номын дээжээс гардууллаа. Номын санд 300 ширхэгийг хандивлаж байгаа тус сурах бичгийг Европын холбооны санхүүжилтээр Каритас Чех байгууллагын “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд БАС-ийн профессор багш нар боловсруулж хэвлүүлсэн байна.
Тус сурах бичиг нь сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүрээлэн буй орчин, барилгын дизайн, эрчим хүчний хэмнэлт, барилгын материал болон технологийн дулаалга, ус хэмнэх технологи, хог хаягдлын менежмент, чанарын аюулгүй байдал, эрүүл ахуй зэргийг Европын практикт үндэслэн онолын суурийг практик жишээн дээр тайлбарласан байна.Сурах бичиг нь барилгын чиглэлээр сурч байгаа оюутан суралцагсад, судлаачдад зориулагдсан байна.
НОМЫН НЭЭЛТ
Монголын геологийн салбарийн хөгжилд авьяас билэг, ажил амьдралаа холбосон үе үеийн ЭРХЭМ хүмүүсийн тухай өгүүлсэн 2 боть “Монголын геологийн есөн эрхэм” номын дээжийг ШУТТөв номын сангийн захирал Ч.Гулнарт гардууллаа. Тус номын нээлт ШУТТөв номын сангийн нэг давхарт Геологи, эрдэс баялгийн музейн танхимд боллоо. Бусад салбарынхан санаа авахуйц, гэгээлэг энэхүү номыг Геологи, Эрдэс баялгийн сайд асан Д.Санжаадорж тэргүүнтэй “Есийн клуб”-ээс санаачлан гаргаж байгаа ба цаашид тус номын 3 дахь ботийг гаргах юм байна.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан