ШУТТНСан МИДС-ийн номын сангийн удирдлагуудын түвшинд "Cofee time-Чөлөөт ярилцлага" зохион байгуулна.
ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан нь 2015.11.16-ны 15.00 цагт “Coffee time - Чөлөөт ярилцлага”-ыг МИДС-ийн номын сангийн удирдлагуудын түвшинд зохион байгуулах гэж байна.
Ярилцлагын хүрээнд:
- МИДС-ийн номын сангуудын нэгдсэн мэдээллийн сантай болох;
 - Номын сангийн автоматжуулалтын цогц систем;
 - МУ-ын хэмжээнд зохиогчийн эрхийн асуудал;
 - Номын сангуудын хамтын ажиллагаа;
 - Хүний нөөцийг чадавхжуулах;
 
МИДС-ийн номын сангийн захирал, эрхлэгч, мэргэжилтэн, ахлах номын санч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Арга хэмжээ: ШУТТНС-ийн 503 тоот өрөөнд явагдана.
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан