ШУТТНС-ийн төлөөлөл “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” олон улсын хуралд оролцлоо.
МУИС-ийн номын сан, ОХУ-ын Буриадын Их Сургуулийн номын сантай хамтран 2015.12.22-ний өдөр зохион байгуулсан “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ШУТТНС-ийн төлөөлөл амжилттай оролцож захирал Ч.Гулнар “Монголын их дээд сургуулиудын номын сангийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” /ШУТИС-ийн номын сангийн жишээн дээр/ сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ
Тус эрдэм шинжилгээний хуралд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Буриадын их сургуулийн номын санчид болон Монголын Их Дээд сургууль, Нийтийн номын сан, МИДС-ийн консорциумын төлөөлөл оролцож, “МУИС-ийн номын сангийн цахим системийн менежмент”, “Их сургуулиудын номын сангийн үр ашигтай маркетинг”, “Төрөөс номын сангийн талаар баримтлах бодлого”, “Монголын их дээд сургуулиудын номын сангийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” /ШУТИС-ийн номын сангийн жишээн дээр/ , “Их сургуулийн номын санг автоматжуулах үндсэн үйл явц, RFID технологийг нэвтрүүлэх нь” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ. Төлөөлөгчид хуралд идэвхитэй оролцож, харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.
Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан