Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Шихихутуг Хууль Зүйн Дээд Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Гэрээнд Шихихутуг ХЗДС-ийг төлөөлж захирал Д.Оюунцэцэг, ШУТИС-ийг төлөөлж ректор Б.Очирбат нар гарын үсэг үзэглэж, ШУТИС-ийн Боловсролын проректор Х.Энхжаргал, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, Шихихутуг ХЗДС-ийн дэд захирал Ч.Даваадаш нар байлцлаа. Хамтын ажиллагааны хүрээнд номын сан, сургалт судалгааны орчинг хөгжүүлэх, номын сангийн програм хангамжийг шинэчлэх, эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийн нэгдсэн мэдээллийн сантай болох, хууль зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.