НОМ БЭЛЭГЛЭВ.
ШУТТөв номын санд “Оюутолгой” ХХК-ний Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд болон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад геологич Д.Гарамжав нар зочилж номын сангийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад геологич Д.Гарамжав өөрийн бичсэн Оюу толгойн эрэл хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны түүхийн тухай англи монгол хэл дээр хэвлэгдсэн “Оюу толгой” номын дээжээс бэлэглэлээ. Тэрээр Оюу толгойн Хюго Диамметтын гүний ордыг нээсэн гурван хүний нэг бөгөөд тус орд газрыг илрүүлсэний төлөөх олон улсын нэг хүндтэй шагналыг Тэйлор Линдслэйн нэрэмжит шагналыг Канадын Торонто хотод гардсан анхны монгол эрдэмтэн юм байна. “Непко” хэвлэлийн газарт чанарын өндөр түвшинд хэвлэгдсэн тус номыг Оюу толгой ХХК ивээн тэтгэж хэвлүүлжээ. Тус ном нь геологи уул уурхайн чиглэлийн оюутан суралцагч, судлаачдад зориулагдсан байна. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.