“Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” номын нээлт, хэлэлцүүлэг боллоо
ЮНЕСКО-с 2015 онд хэвлэн гаргасан “Rethinking Education: Towards a global common good?” номын орчуулах эрхийг ШУТИС-д албан ёсоор өгсөн бөгөөд Б.Мөнххүж, Я.Гантөмөр нар орчуулж, профессор Д.Бадарч, академич Н.Бэгз нар хянан ариутгаж, "ШУТИС хэвлэлийн газар" хэвлэн гаргасан байна.
Энэхүү “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” номын нээлт, хэлэлцүүлэг 2017 оны 04 сарын 05-нд ШУТТНС-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн ректор Б.Очирбат энэхүү бүтээл нь Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, цаашид дэлхийн хэмжээний боловсролын чиг хандлагатай уялдуулан төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, өнөөгийн өөрчлөгдөж байгаа нийгмийн нөхцөл байдлыг эргэцүүлэн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэхэд чухал ач холбогдолтой гарын авлага болсныг онцоллоо.
Тус номын “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн төслийн удирдагч Собхи Тавил “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” сэдвээр, БСШУС-ын Сайдын зөвлөх Академич Н.Бэгз “Монголын боловсролын бодлого” сэдвээр, ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор, ШУ-ны доктор, профессор Х.Энхжаргал, ШУТИС-ийн ОУДБС-ын төвийн захирал доктор, дэд профессор Т.Намнан “Монгол Улсын инженерийн боловсролын бодлого, хэрэгжилт” сэдвээр, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян “Багш бэлтгэх асуудалд” сэдвээр, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, доктор, профессор Т.Амаржаргалан “Дээд боловсролын бодлого, төлөвлөлт” сэдвээр, “Этүгэн” их сургуулийн захирал Академич С.Нямзагд “Хувийн секторын боловсролын үйлчилгээ” сэдвээр, МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, доктор Ч.Лодойравсал “Дээд боловсролын байгууллагын чанарын менежментийн систем” сэдвээр, Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсролын секторын эрхлэгч, доктор Б.Баярцэцэг “Ажил, ур чадварын өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлийн уялдаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Та бүхэн энэхүү номыг Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн Цахим номын сангаас ЭНД ДАРЖ бүрэн эхээр нь /ШУТИС-ийн дотоод сүлжээгээр/ унших боломжтой.
Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан