“EBSCO” мэдээллийн сан уралдаан зарлав
ШУТИС–ийн профессор багш, судлаачид, оюутан, уншигчид олон улсын EBSCO мэдээллийн сангийн инженер, техник технологийн
- Energy & Power Source ( EPS ),
 - Applied Science & Technology Source Ultimate,
 - Engineering Source
 - Computer & Applied Sciences Complete багцуудын эрхийг 2 дахь жилдээ ашиглаж байна.
 
EBSCO мэдээллийн сан ШУТИС, МУИС, СЭЗИС-ийн профессор багш, судлаачид, оюутан, уншигчдын нарын дунд 2019 оны 4-р сарын 15-наас 6-р сарын 10-ны өдрийг хүртэл мэдээлэл хайх тусгайлсан уралдааныг зарлаж байна. Иймд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Зурагт хуудаст байгаа холбоосоор орж заавар болон мэдээлэлтэй
танилцана уу.
