ШУТИС-ийн Ректор EBSCO-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн ректор профессор Б.Очирбат EBSCO-ийн Монгол, Хятад, Хонгконг, Тайван хариуцсан дэд ерөнхийлөгч Peter, борлуулалтын захирал Eddie нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУТТНС-ийн захирал профессор Ч.Гулнар, ХШУС-ийн захирал профессор Д.Ганхуяг, МНСК-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга нар оролцлоо.

ШУТИС нь 2012 оноос хойш EBSCO-ийн Төрөлжсөн мэдээллийн сангуудын эрхийг авч ашиглаж эхэлсэн. Одоогоор Engineering Source, Energy and Power Source, Computer and Applied Sciences Complate, Applied Science and Technology Source Ultimate гэсэн 4 төрлийн төрөлжсөн мэдээллийн санг ашиглаж байна.

ШУТИС-ийн уншигчдын EBSCO мэдээллийн сангийн хэрэглээ 2018 оны хэрэглэгчдийн хайлтын үр дүнг 2017 онтой харьцуулахад 8 дахин өссөн өсөлттэй байгаа нь тухайн мэдээллийн сангийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, профессор багш, судлаачид судалгаандаа өргөнөөр ашиглах болсон нь харагдаж байна.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг Impact Factor өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ШУТИС-ийн online, open access сэтгүүлүүдийг EBSCO-ийн төрөлжсөн мэдээллийн сангуудад хэрхэн бүртгүүлж индексжүүлэх, тавигдах шаардлага, номын сангийн програм хангамж, нэгдсэн хайлтын системүүдийг ашиглах талаар зөвлөгөө өгөх, номын санч-мэдээллийн ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан чадваржуулах сургалтыг шат дараатай  зохион явуулах, ШУТИС-Хэвлэлийн газартай хамтран ажиллах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцаж санал солилцлоо.

Мөн EBSCO-оос зохион явуулсан мэдээллийн сангаас хайлт хийх уралдаанд тэргүүлсэн ХШУС-ийн багш С.Билэгсайхан, МехТС-ийн багш А.Эрдэнэтуяа нарт дурсгалын зүйл гардуулж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.

 

 

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан

 

ШУТИС-ийн Ректор EBSCO-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа