Homo Deus: Маргаашийн товч түүх
Тэрээр номын эхний хэсэгт Homo Sapiens хэрхэн бусад амьтдаас ялгарч, дэлхийд ноёрхлоо тогтоосон тухай, өөрсдийн үйлдэлд учир шалтгаан, мөн хэрхэн зохицон хамтарч ,ажиллаж чаддаг болсноор хөгжин дэвжсэн тухай өгүүлнэ. Түүхийн туршид хүн төрөлхтөн өлсгөлөн, халдварт өвчин, дайн гэсэн гурван давагдашгүй хүчин зүйлд сөхөрдөг байсан бол одоо даван гарсан хэмээн тодорхойлсон байна. Харин ирээдүйн тухай өгүүлсэн хэсэгтээ Др. Харари маш хийсвэр гэж хэлж болохуйц тун зоригтой таамаглалуудыг дэвшүүлжээ. Өнгөрсөн цагт бурханд шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин нь өдгөө humanism буюу хүн төвт үзэл болоод буй. Тэгвэл энэ үзэл/шашин нь ирээдүйд хүн төрөлхтнийг гурван зүйлд тэмүүлэхэд нөлөөлөх болно гэжээ. Homo Sapiens-ууд дэлхийг эзэлсэн нь
Homo Sapiens ертөнцийг утга учиртай болгосон нь
Homo Sapiens-ууд хяналтаа алдана