Дипломгүй саятан
Мэдээж их сургуульд хүн олон гайхалтай зүйлийг сурч мэддэг. Гэвч тэр бүхэн санхүүгийн баян чинээлэг байдал, амжилттай өсч дэвжихэд ямар ч хамаагүй. Таны унших энэ ном амьдралд амин чухал дадлуудыг хөгжүүлэх гарын авлага маягаар бүтээгдсэн. Номонд бичигдсэн хүмүүсийн бараг 90 хувь нь хөрөнгө нь тэрбумаар тоологдох саятанууд юм. Тэдний зөвлөгөөг уншигчийн нас, боловсролоос үл хамааран амьдралд хэрэглэх боломжтой. Энэ ном өөрийгөө төгөлдөржүүлэх боломжийн зах хязгааргүй орон зайд танд зам зааж өгнө. Энэхүү боломжуудыг XXI зуун бидэнд өргөн барьж байна.